Монгол улсад 2022 онд уул уурхайн салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ойд зориулсан Монголын уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ болох “Олон улсын уул уурхайн, газрын тосны үзэсгэлэн” 9 сарын 21-23 -ны өдрүүдэд Степпе Аренад зохион байгуулагдах гэж байна.
Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдана.