2022/11/26 13:39
Улс тунхагласны баярын энэ өдөр төслийн үйл ажиллагааны хүрээнд болсон тулааныг сонирхогчид Монголын анхны олимпын стандарт бүхий урлаг, соёл, спортын ордон болох “Степпе Арена”-гийн үзэгчийн суудлыг дүүргэсэн байв .Road to ONE Mongolia тэмцээнийг Степпе Арена компани 10 анги бүхий “Реалити шоу” нэвтрүүлэг, 2 анги бүхий аварга шалгаруулах шууд дамжуулалтын хэлбэртэй зохион явуулсан юм. Уг тэмцээнд оролцсон 40 тамирчин шударгаар өрсөлдөж, финалд Б.Энх-Оргил, Б.Даваажамц нар өрсөлдөгчөө ялж шилдгээр тодорсон билээ.Харин “ONE Championship”-тэй 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрхийн эзнээр “MGL-1 Fighting Championship” тэмцээний хошой аварга, холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил шалгарсан.Энэхүү хүндтэй шагналыг “One championship”-ийн Дэд Ерөнхийлөгч, Хойд Америкийн UFC холбооны 3 удаагийн аварга Rich Franklin гардуулсан юм.Финалын тулааныг “Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан нээж хэлэхдээ: “Дэлхийд хамгийн олон үзэгчидтэй тулааны урлагийн холбоо болох One Chamionship холбоо, манай Степппе Арена компани хамтран Монгол Улсад анх удаа “Road То One-Mongolia 2022” олон улсын тэмцээнийг олон улсын жишиг, стандартын дагуу Та бүхэндээ хүргэж байгаадаа, Дэлхийн дэвжээг дэргэдээс нь үзэх түүхэн боломжийг монгол түмэндээ бүрдүүлсэнд баяртай байна. Та бүхэнд нэг нууц дэлгэхэд энэ тулааныг жил бүр зохион байгуулна. Тэмцээний хүрээТөв Азийг ч хамрах бодолтой, яриа хэлэлцээ хийж байгаа. Монголыг чиглэсэн аялал жуулчлал хөгжихөд чухал түлхэц болно гэж бодож байна” хэмээв.